
Ковидын үеэс эхлэлтэй хичээл хоцрогдлыг арилгахаар эхний ээлжинд орон нутгийн 42 сургуулийн 12 мянга гаруй сурагчийг хамруулан нэмэлт хичээл байдлаар хэрэгжүүлж үзсэн.
Үр дүн сайн гарсан болохоор энэ ажлыг үргэлжлүүлэхээр болж байна. Хүүхэд өөрийн хүссэн түвшнээсээ эхлэн суралцаж байгаа нь хамгийн гол давуу тал нь юм гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Энэ ажлын үргэлжлэл болгож математикийн хичээлийн хоцрогдол арилгахаар 6 сургуулийг сонгоод байна. Ингэхдээ хоцрогдол арилгах хөтөлбөрт хамрагдаж байгаа түвшинг тогтоож хэддүгээр ангийн ямар сэдвээс эхлэн хоцорч эхэлсэн байна тэндээс эхлэн хичээлээ нөхөж үзэх юм.
Өөрөөр хэлбэл, хөтөлбөрт хамрагдаж байгаа нэг ангид сурдаг 30 хүүхэд гар утас, таблет зэрэг цахим хэрэгсэл ашиглан өөрийн түвшинд тохирсон хичээлийг ялгаатай байдлаар сурч хоцрогдлоо арилгана гэсэн үг юм.
Сурагчид хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт хамрагдаж байна | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.