
Засаг даргын захирамжаар хүүхэд үрчилдэг байдлыг өөрчилж шүүхийн шийдвэрээр үрчлүүлдэг байхаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.
Уг хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран боловсруулж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Баярмаагийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Одоогийн Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталж мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш 23 жилийн хугацаанд 6 удаа нэмэлт өөрчлөлт орсон ч бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийсэн байдаг.
Харин энэ шинэчилсэн найруулгыг анхдагч хуулийн хэмжээнд авч үзэн дахин боловсруулж байна.
Засаг даргын захирамжаар хүүхэд үрчилдгийг өөрчилнө | ||
Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.