Шууд Chart

ГССҮТ-д халтиргаа гулгаанаас шалтгаалж хоногт 230 орчим хүн хандаж байна

2022-12-22 16:12:38

ГССҮТ-д халтиргаа гулгаанаас шалтгаалж хоногт 230 орчим хүн хандаж байна.

Гэмтэл согог судлалын Үндэсий төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өдөртөө 400-500 хүн эмнэлгийн тусламж авч байна. Үүний 40 орчим хувийг халтиргаа гулгаанаас үүссэн осол гэмтэл эзэлж байна.

Иргэд ихэвчлэн шагайн гэмтэл, ясны хугарал зэрэг гэмтлээр ирж байна гэж Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч н.Бум-Аюуш ярилаа.

Иймээс халтиргаа гулгаанаас сэргийлж, зөөлөн ултай гутал өмсөх, замаар болгоомжтой гарах зэргээр гэмтэл бэртлээс сэргийлэх хэрэгтэйг онцоллоо.


ГССҮТ-д халтиргаа гулгаанаас шалтгаалж хоногт 230 орчим хүн хандаж байна  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй