
Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас, нийслэлийн ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн төв Есөнбулаг сумын 10 багаас 300 орчим иргэнийг хамруулсан. Мөн 35 байгууллагын 120 орчим сул чөлөөтэй ажлын байрыг танилцуулжээ.
Ингэснээр ажил горилогчид өөрт таалагдсан ажлаа сонгож, ажил олгогчтойгоо шууд ярилцах боломжийг бүрдүүлсэн байна. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга н.Энхтайван ингэж ярилаа.
Говь-Алтай аймагт энэ жил 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 7 хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд иргэдийг ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, бизнес төслүүдийг санхүүжүүлэх зэрэг дэмжлэгүүд багтсан байна. Нийтдээ 3200 гаруй хүн хамрагджээ.
Гурван зуун иргэнийг хөдөлмөрт бэлтгэж, ажилд зуучилжээ | ||
Үзсэн: 332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.