Шууд Chart

Улсын хэмжээнд отрын нөөц бэлчээр нийт бэлчээрийн 0.6 хувийг эзэлж байна

2022-12-27 11:15:28

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа Бэлчээрийн тухай хуулиар отрын нөөц бэлчээрийг аймаг дундын, сум дундын, сумын отрын нөөц бэлчээр гэж 3 ангилахаар тусгасан.

Бэлчээрийн төлөвлөгөөг аймгийн болон сумдын Засаг дарга нар гаргаж иргэдтэй гэрээ байгуулна. Мөн отор нүүдэл хийж байгаа малчдад дамжин өнгөрөх бэлчээрийг зааж өгснөөр оторчдын дунд үүсдэг маргаан арилна гэж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга н.Энхманлай онцоллоо.

Түүнчлэн улсын хэмжээнд отрын нөөц бэлчээр нийт бэлчээрийн 0.6 хувийг эзэлж байна. Цаашид энэ тоог 10 хувьд хүргэх зорилт тавьсан гэж тэрбээр хэллээ. 


Улсын хэмжээнд отрын нөөц бэлчээр нийт бэлчээрийн 0.6 хувийг эзэлж байна  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй