Шууд Chart

Орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компани хилийн үнээр нүүрсээ борлуулж, тээврийн асуудлаа өөрсдөө зохицуулна

2022-12-30 13:49:55

Ирэх 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компани хилийн үнээр нүүрсээ борлуулж, тээврийн асуудлаа өөрсдөө зохицуулна.

Мөн хууль бусаар ажиллаж байсан 3 дэд захирлыг чөлөөлөхөөс гадна ажилчид хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжээр ажиллаж эхэлнэ гэж “Тавантолгой” хувьцаат компанийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдэгдлээ.

Орон нутгийн гэх жижиг “Тавантолгой” 2004 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 2.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.

Татварын байгууллагын 3 удаагийн шалгалтаар 217.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрч 85.4 тэрбум төгрөгийн акт тогтоолгож байжээ. 


Орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компани хилийн үнээр нүүрсээ борлуулж, тээврийн асуудлаа өөрсдөө зохицуулна  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй