Шууд Chart

Товчоогоор зорчих тохиолдолд хаяг байршил зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв мэдүүлэх шаардлагатай

2022-12-30 14:08:56

Харьяа дүүргийнхээ шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих тохиолдолд хаяг байршил зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв мэдүүлэх шаардлагатай. Ингэсэн тохиолдолд мөнгө төлөхгүй.

Нийслэл хотын шалган нэвтрүүлэх найман товчооны үйл ажиллагаа өнгөрсөн сараас эхлэн цахим болсон. Үүнтэй холбоотойгоор товчооны гадна амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэд өмнө нь цагаан жагсаалтын дагуу төлбөр төлөхгүйгээр нэвтэрдэг байсан. Харин цахим болсноос хойш эдгээр иргэдийн мэдээллийг нэгдсэн системээс авч шууд нэвтрүүлж байгаа гэсэн юм.

Гэсэн хэдий ч зарим иргэдийн хувьд төлбөрийн нэхэмжлэл орж, гарах бүрт ирж байна гэсэн гомдол ирж байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Төлбөр авах үйл ажиллагааны хэлтсийн дарга н.Энхбаатараас тодрууллаа.

Одоогийн байдлаар товчооны гадна амьдардаг 30 мянга гаруй иргэн үнэ төлбөргүй зорчиж байна гэсэн юм. 


Товчоогоор зорчих тохиолдолд хаяг байршил зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв мэдүүлэх шаардлагатай  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй