Шууд Chart

Малчид нэгдэн ногоон тэжээл тарьж, өвөл хаварт бэлдэж байна

2023-08-06 18:25:38

Өвөрхангай аймгийн Хархорин сумын малчид өвөл, хаврыг хүндрэл, эрсдэл багатай даван туулах зорилгоор нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна.

Анх 2020 онд сумын иргэдийн хурлаар 220 га талбайд ногоон тэжээл тариалах шийдвэр гаргаж, 5 баг тус бүр 50 га-д тарьж эхэлжээ. Үүний үр дүнд өнгөрсөн жил 1 га-гаас 140 боодол өвс хураан авсан бөгөөд Шанх багийнхан гэхэд хамгийн үлгэр жишээ ажиллаж, өвс тэжээл хомсдолтой, үнэ өндөр байх үед хямд үнээр базаах боломжийг бүрдүүлжээ.

Цаашид сумын зүгээс баг тус бүрд 300 га талбай, малын хөлийн татвараар хашаа барих материалыг шийдвэрлэж өгөх бол малчид нэгдэн өөрсдөө тэжээлээ тарих, хашаагаа барих зохион байгуулалт хийж байгааг Хархорин сумын Засаг дарга Г.Одгэрэл хэллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Малчид нэгдэн ногоон тэжээл тарьж, өвөл хаварт бэлдэж байна  
Үзсэн: 1974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй