ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Гуо Ежоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хятадын Коммунист намын Төв хорооны дэд сайд Монгол улсад хийж байгаа албан айлчлалын талаар мэдээлэл өгч, хоёр орны хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар танилцуулсан юм.
Мөн сүүлийн саруудад нийслэл, хөдөө орон нутагт орсон усархаг борооны улмаас үүссэн үерийн гамшгийг даван туулах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, шаардлагатай айл өрхүүдэд тусламж үзүүлэхэд зориулж 300,000 юаны хандив үзүүлэхээр болсоноо илэрхийллээ.
Хошууч генерал Г.Ариунбуян талархал илэрхийлэн, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар дурдаад, ОБЕГ, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай харилцан хамтран ажилладаг бөгөөд цаашид гамшиг, ослын үед БНХАУ-д ашиглагдаж байгаа инновац, шинэ технологи бүхий техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| БНХАУ-ын ард түмнээс үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхээр боллоо | ||
| Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.