Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 06-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд 72 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.
Үүнээс геологийн гаралтай-4, хүний үйл ажиллагаатай осол- 18, гал түймэр- 31, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл-18, биологийн гаралтай-1 байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 17 хүн амь насаа алдаж, 8 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 11 нь том хүн, 6 нь хүүхэд байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

| Аюулт үзэгдэл, ослын 72 дуудлага бүртгэгдэв | ||
| Үзсэн: 370 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.