Шууд Chart

“Тахь ресурс” ХХК-аас 900 ширхэг амны хаалт хандивлалаа

2023-08-07 13:48:14

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд үүсээд байгаа үерийн гамшгийн  нөхцөл байдалд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын ажлын хэрэгцээнд зориулан “Тахь ресурс” ХХК нь  нийгмийн хариуцлагын хүрээнд 900 ширхэг N94 амны хаалтыг хандивлалаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ”Үерийн хор уршгийг арилгахад 1200 гаруй алба хаагч газар дээр нь ажиллаж байна. Үерийн дараах ариутгал халдваргүйжүүлэлтийн үед алба хаагчдад амны хаалт халдвар хамгааллын хэрэгсэл маш их хэрэгтэй. Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, аж ахуй нэгжүүд ирж халуун сэтгэлийн хандив тусламж үзүүлж байгааг талархалтай байна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье гэлээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Тахь ресурс” ХХК-аас 900 ширхэг амны хаалт хандивлалаа  
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй