Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан, Аврах анги, 6 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид нэрвэгдэгсдийг эрэн хайх, автозам, гарцыг чөлөөлөх, усанд урссан автомашинуудыг татан гаргах, үерийн усанд автсан иргэдийн гэр, байшин, хашааны усыг соруулах, лаг шаврыг арилгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, аюулгүй байдлыг хангаж байна.
Өнөөдрийн байдлаар алба хаагчид дүүргийн 21, 27, 29 дүгээр хороодын үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгаж ариутгал халваргүйжүүлэлтэд бэлтгэж байна.




Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
| Нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгах ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 255 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.