Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, ажиллах хүн, хүчийг хуваарилан, зохион байгуулалтыг хийлээ. Хуралд холбогдох мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн оролцож, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөж, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчний хуваарилалтыг хийж үүрэгжүүллээ.
Өнөөдөр Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, Онцгой байдал, цагдаа, хот тохижилт, УБЗАА, ГУББГ-ын бүрэлдэхүүн дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны хэсгүүдэд ажиллана. Үерийн хор уршгийг арилгах арга хэмжээ 72 цаг үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.
| Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын хуралдаан боллоо | ||
| Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.