Шууд Chart

Дэлхийн өвийн үндэсний хорооны ээлжит хурал боллоо

2023-08-08 11:52:13

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд өнөөдөр тус хорооны ээлжит хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна.

Хурлаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”, “Алтай өндөр уулс” номинациудын ЮНЕСКО-ийн дэргэдэх зөвлөх статустай Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл /ICOMOS/ болон Дэлхийн байгаль хамгаалах холбооноос ирүүлсэн үнэлгээний дүгнэлттэй танилцлаа.

Мөн “Дорнод Монголын хээрийг Дэлхийн өвд нэр дэвшүүлэх нь” төслийг гишүүд сонсож өөрсдийн байр суурийг илэрхийлэв.

Хуралд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Усны газрын дарга Я.Болдбаатар нар оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Дэлхийн өвийн үндэсний хорооны ээлжит хурал боллоо  
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй