Шууд Chart

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна

2023-08-08 12:22:17

2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны 08-р сарын 02-ны 09:00 цагт эхэлсэн. Бүртгэл 2023 оны 08-р сарын 11-ний өдрийн 18:00 цагт дуусна.
 
Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.
 
Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй болно.
 
Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай. Мөн та бүхэн дараах утсаар нэмэлт зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. 8071-9498, 8063-9498

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв


Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй