Шууд Chart

УЕПГ: Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мэдэгдэл бичиж хүргүүллээ

2023-08-08 12:53:20

Прокурорын байгууллага 2023 оны 7 дугаар сарын 31-ээс  8 дугаар сарын 4-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 382 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 2 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

Орхон аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг 2023 оны эхний хагас жилийн байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэгт Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ажилтан, албан хаагч нараас холбогдсон байх тул тус ангийн захирагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллах талаар мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Эх сурвалж: УЕПГ


УЕПГ: Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мэдэгдэл бичиж хүргүүллээ  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй