Шууд Chart

ШУУРХАЙ МЭДЭЭ: Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдлээ

2023-08-08 13:51:04

2023 оны наймдугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдлээ.

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:

- Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн.

- Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байна.

- Нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд байна.

- ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан иргэдэд ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;

- Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;

- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж  тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.


ШУУРХАЙ МЭДЭЭ: Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 3167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-08 20:36
Голомт нь хаагуур гэдгийг зарлаачээ дандаа хагас дутуу мэдээ бичих юмаа танайх!!!!
Зочин [127.0.0.xxx] 2023-08-08 16:08
Ene amitnii mahiig idehgui bol uhchih geed bdgiim bhdaa? Uruvdultei

Бидэнтэй нэгдээрэй