Шууд Chart

ШӨХТГ: 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ

2023-08-08 14:28:36

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 81 иргэн хандсанаас 115 утсанд 66, чатботод 6, и баримт апликейшн 4, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 6 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 45 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 1 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 23 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.  

Үүнээс 12 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 1,559,000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.   

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 37, харилцаа холбоо 10, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 4, цахилгаан 1, банк, санхүү, даатгал 6, барилга 2, боловсрол 2, контор 5, эрүүл мэнд-1, өрсөлдөөн 2, НӨАТ 1, шатахуун -3, тасалбар-1 бусад асуудлаар 6  иргэн хандсан байна.

Эх сурвалж: ШӨХТГ


ШӨХТГ: 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй