Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр бороо орж, говийн нутгаар салхи түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр, говийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
| Улаанбаатарт 22 хэм дулаан | ||
| Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.