Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

2014-09-02 15:34:51

Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цаг хүртэл цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт: 27 хэм, 20 цагт: 21 хэм  дулаан байна.

15 цагт Улаанбаатарт:  26 хэм дулаан, харьцангуй чийгшил 16 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 9 дүгээр сарын 02-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө халж 29-31 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан  
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй