Шууд Chart

Улаанбаатарт 29 хэм дулаан

2014-09-03 07:33:46

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл баруун болон говийн нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн саваар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Улаанбаатарт 29 хэм дулаан  
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй