
Аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын гол орчмын хог хаягдал нэмэгдэж, зохиомол хогийн цэг үүсээд байна.
Тиймээс хотын дарга Х.Нямбаатар хот орчмын голуудын ай савыг цэвэрлэхийг үүрэг болгосон.
Энэ хүрээнд “Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын албан хаагчид тус дүүргийн 1 болон 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, аялал зугаалгын бүс болох Туул голын ойр орчимд үүссэн хур хогийг 8 авто машинаар ачиж тээвэрлэлээ.
Нийт 70,2 тонн хогийг төвлөрсөн цэгт буулгалаа. Аялал зугаалгын үед байгаль дэлхийдээ хог хаяхгүй байхыг уриалж байна
Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна | ||
Үзсэн: 216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.