
"Авах уу? Өгөх үү" уралдаант нэвтрүүлгийн удирдамж
1. САНААЧЛАГЧ: ” Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз ””СэлэнгэПресс” компани
2. Гүйцэтгэгч: МҮОНТВ Залуучууд Цэгээнт Нэвтрүүлгийн Баг
3. Ерөнхий ивээн тэтгэгч: “Голомт” банк
Нэвтрүүлгийн зорилго. Мэдлэг бол баялаг юм.
ОНРТ-ийн тухай Монгол улсын хуульд зааснаар Монголын Үндэсний Олон нийтийн телевиз нь үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгох үндсэн зорилготой байгууллага билээ. Монголын хэвлэл мэдээллийн зах зээлийн хэт улс төр лүү хандсан өнөөгийн чиг хандлагаас бид зайлсхийж, үзэгчдийг амьдралын ухаан, мэдлэг мэдээлэлд хөтлөх, тэдний оюуны хэрэгцээг хөгжөөн цэнгээх хөтөлбөрөөр хангахын зэрэгцээ танин мэдэхүй, номын амтанд автахын сайхныг уриалсан контентийг бодлогоор үйлдвэрлэн гаргах зорилтыг энэхүү төслөөр дэвшүүлж байна. Нийгмийн тулгамдсан энэ захиалгыг хэрэгжүүлэхдээ Монголын бүх салбарын шилдэг эрдэмтэд, судлаачдыг нэг баг болгон тэртээ социализмын үед захиалгаар бичүүлэн хэвлүүлж байсан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” цувралыг эдүгээ цагт тохируулан шинэчлэн найруулсан “Сэлэнгэ пресс” компанийн агуулга хөгжүүлэх редакцитай хамтран үзэгчдийн оюуны цар хүрээг хөгжүүлэн тэлсэн нэвтрүүлэг хийхээр санаачилаад байна.
"Авах уу? Өгөх үү?" нэвтрүүлэгт оролцсоноороо танд дараах давуу тал бий болно.
1. Мэдлэгтэй болж
2. Өрсөлдөх чадвартай болох
3. Түргэн сэтгэх
4. Багаар ажиллах
5. Мэдлэгээ шууд мөнгө болгох боломжтой
Хамрах хүрээ: Нэвтрүүлэгт нас харгалзахгүй бүх насны хүмүүс оролцох боломжтой
Нэвтрүүлэгт оролцох журам: Оролцогчид 2015-2016 онд шинээр хэвлэгдэн гарсан “Хүүхэд Залуучуудын Нэвтэрхий толь”1,2,3-р ботиудыг уншсан байна.
Нэвтрүүлэгийн нэг дугаарт 2 хүн нэг баг болж нийт 3 баг оролцоно.Нэвтрүүлэг эхлэхэд баг тус бүрийг 100,000 төгрөгөөр цэнэглэнэ.
Нэвтрүүлгийн 1-р үе:
Нэвтрүүлгийн зүгээс 4 хувилбартайгаар нийт 15 асуулт тавигдана.Асуулт тус бүрт амжилттай хариулан 50,000 төгрөгийг авах болно.Харин асуултанд алдаж хариулах болгонд хожсон мөнгөнөөсөө 50,000 төгрөгийг буцаан байршуулна.
Нэвтрүүлгийн 2-р үе:
Баг тус бүрийн мэдлэгийг бататгах зорилгоор хувилбаргүйгээр 1,1 асуулт тавигдах болно. Хэрэв асуултанд үнэн зөв хариулвал өөрийн дансанд байгаа мөнгийг 50-100% хүртэл үржүүлж авна.Харин алдаж хариулвал өөрийн дансан дахь мөнгөний 50 %-ийг буцаан байршуулах болно.
Бүртгэл: Нэвтрүүлэгт оролцогч нь бүртгүүлэхдээ нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар бүртгэлийн хураамж болох 5.000 төгрөгтэй ирнэ. Бүртгэлийг 4-р сарын 18 наас ” Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз ”ийн байранд бүртгэж байна. Холбогдох утас: 88031444
"Авах уу? Өгөх үү" уралдаант нэвтрүүлэгт оролцохыг урьж байна | ||
Үзсэн: 1930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.