
Нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлийг танилцууллаа. Энэ жилийн илтгэлийг “Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо” сэдвээр тавьсан юм. Үүний хүрээнд залуучуудын чадамжийг хөгжүүлэх, залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг нарийн судалсан байна.
Тухайлбал 2014-2015 оны хичээлийн жилд бага сургуулийн элсэлтийн хамралт 99.1, дунд сургуулийнх 36.1 хувьтай байсан. Мөн 15-19 насны залуучуудын 80 гаруй хувь сургуульд суралцдаг гэж судалгааны дүн гарчээ.
НҮБ-аас Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлийг танилцууллаа | ||
Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.