
Манай улсын эрдэмтэд гадны нэр хүндтэй сэтгүүлд өөрсдийн судалгаа, шинжилгээний ажилаа нийтлүүлдэг. Гэвч эргээд тэдгээр бүтээлийг олж унших, өөр бусад орны эрдэмтэн судлаачдын бүтээлтэй танилцах боломж хомс байдаг байна. Тиймээс Боловсрол соёл шинжлэх ухааны яам, ШУА-ийн санаачлагаар дэлхийд тэргүүлэх “Springer Nature” хэвлэлийн газартай таван жилийн хугацаатай хамтран ажиллахаар болсон байна. Ингэснээр манай улсын эрдэмтэн судлаачид 1820 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүлийг өөрийн судалгаа шинжилгээний ажилдаа ашиглах боломж нээгдэж байна.
Тус хэвлэлийн газар нь 20 гаруй оронд 55 хэвлэлийн үйлдвэрээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Жилд 2000 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэн гаргадаг аж.
Манай улсын эрдэмтэн судлаачдад шинэ боломж нээгдлээ | ||
Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.