
Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаанаар гурван улсын хүүхэд залуучуудын танилцах аяллыг зохион байгуулахаар тогтсон. Энэ хүрээнд ӨМӨЗО-ы 100 гаруй хүүхэд залуус “Энхтайван Найрамдал, Залуу элч” уриан дор аяллаа хийж байна.
Манай улсад аялан ирж байгаа ӨМӨЗО-ы 100 гаруй хүүхэд залуус Бугат-Эрээн-Замын Үүд-Улаанбаатар гэсэн маршрутаар энэ сарын 1-6-ны хооронд аялах юм. Улаанбаатар хотод буусан даруйдаа аялагчид ОУ-ын хүүхдийн “Найрамдал” зусланд саатаж, амрагч хүүхдүүдтэй танилцан тоглож, өөр өөрсдийн соёл, уламжлал, ахуй соёлынхаа талаар мэдээлэл солилцох юм.
Өвөрмонголын 100 гаруй хүүхэд “Найрамдал” зусланд амарна | ||
Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.