Шууд Chart

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтчид аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэллээ

2022-06-29 15:18:47

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй өсөлтөөс эхлээд рестораны меню гээд орчин үеийн өдөр тутмын амьдралд шаардлагатай бүхий л үйлдлийг ухаалаг утсаараа дамжуулан гүйцэтгэх бүрэн боломжтой болсон.

Монгол Улс энэхүү цахим шилжилтийн түүчээг үргэлжлүүлэн, алгуурхан боловч үр дүнтэйгээр шинэчлэлийг хийсээр байна. Тэгвэл Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран анх удаа Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ.

Уг төсөл нь сургууль, эмнэлэг, цагдаагийн байгууллага, худалдаа, үзвэр үйлчилгээ, яамд, тамгын газар, дотоодын болоод олон улсын сүлжээ бизнес зэрэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн байгууллагын байршил, үйл ажиллагааны чиглэлийн талаар гэрэл зураг бүхий дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан нэгдсэн санг үүсгэж, нийслэлийн иргэдэд ойлгомжтой, нэгдсэн мэдээллийг төвлөрүүлж, хүргэх зорилготой. Өөрөөр хэлбэл, нэгдсэн санд бүртгүүлснээр иргэд таны эрхэлж буй бизнесийн мэдээллийг илүү хялбар, ойлгомжтой байдлаар хүлээн авах боломжтой болох юм. Түүнчлэн бүртгүүлэхэд иргэд, аж ахуйн нэгжээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй гэдгээрээ онцлогтой гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  


Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтчид аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэллээ  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй