Шууд Chart

Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахад бүх талын оролцоо чухал байна

2026-06-04 09:16:39

Улсын онцгой комиссын 2026 оны I хуралдаанаар Ерөнхий сайдын 2026 оны X албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын III тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, цаг үеийн нөхцөл байдал болон гамшгаас хамгаалах бэлэн байдал, холбогдох хууль, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.

Уул уурхайн болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдүүдэд хийж байгаа хяналт шалгалтын явц, нөхөн сэргээлтийн асуудал, “Стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээний тухай хууль”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн үзэл баримтлал, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан юм.

Шадар сайд Н.Номтойбаяр “Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагууд, ялангуяа, яамдын оролцоо чухал бөгөөд улсын нөөцийн тогтолцоонд шинэчлэл хийх, экологийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна.

Мөн иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг төр хариуцах ёстой. Иймээс Улсын онцгой комисс эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн байх зарчмаар ажиллана” хэмээн энэ үеэр онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахад бүх талын оролцоо чухал байна  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй