Шууд Chart

“Хөх далан хальс” жимсгэний судалгаа, инновацийг мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж байна

2022-12-23 13:42:10

“Хөх далан хальс” жимсгэний судалгаа инновацийг судлаачид мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж байна.

“Монголын мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” өвлийн улиралд салбарынхнаа чадавхжуулах зорилгоор “Модлог” нэрийн дор цуврал сургалт хийж байна.

Үүний нэг нь “хөх далан хальс” жимсгэнийг хэрхэн яаж тарьж ургуулах, ямар үржил шимтэй ургамал байдаг талаарх танилцуулга юм. Энэ жимсгэнэ нь эмчилгээний шимтэй, эрүүл мэндэд сайн нөлөөтэй.

Үүнийг хэрхэн яаж тарьмалжуулах талаар мод үржүүлгийн байгууллагууд сурч авснаар Монголд нутагшуулж, тарьж ургуулах нөхцөл бүрдэнэ гэж “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн н.Бямбасүрэн ярьж байна.

Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан хөх далан хальс жимсгэний судалгаа нь олон улсад өндөр үнэлгээ авдаг.

Уг жимсгэний судалгаа, түүнийг хэрхэн тарьж ургуулах тухай доктор н.Атарсайхан мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд сургалт орж байна.


“Хөх далан хальс” жимсгэний судалгаа, инновацийг мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж байна  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй