
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгох зээлийг ирэх 2023 онд аль болох эрт зарлана гэж Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга н.Эрдэнэсайхан хэллээ. Учир нь тус сангийн өр төлбөр болох 127 тэрбум төгрөгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төлж дууссан нь олон үйлдвэрлэгчийг дэмжих таатай боломжийг нээнэ гэж тооцоолсон байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газарт 38 хүн ажилладаг. Тэд 60 гаруй мянган аж ахуйн нэгж, 600 мянга орчим хүнтэй шууд харьцаж, тэдний асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажилладаг.
Гэвч цаашид орон тоо нэмэхгүйгээр энэ их ажлыг нугалах боломж таарууг тус газрын дарга онцолсон юм.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгох зээлийг 2023 онд эрт зарлана | ||
Үзсэн: 1735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.