Шууд Chart

Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ

2023-01-04 15:12:44

Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, "Корэкс" компани хамтран их, дээд сургуулиудын дипломыг блокчэйнээр дамжуулан бүртгэх хөгжүүлэлт эхлүүлсэн байна.

Анхны туршилтыг Монгол Улсын Их Сургуулийг түшиглэн, өнгөрсөн онд оюутны боловсролын 2300 орчим баримт бичиг дипломыг блокчэйнээр бүртгэжээ.

Өнөөдрийн байдлаар Санхүү, эдийн засгийн сургууль гэрээ байгуулсан бол 13 сургууль уулзалт хийх хүсэлтээ ирүүлсэн байна.

Мөн энэ өвөл их, дээд сургуулиа төгсөх 5400 оюутны дипломыг энэ технологиор бүртгэхээр бэлтгэл хангаж байна. 


Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй