
Нийслэлд 170 орчим нам даралтын зуух ажилладаг. Өнөөдрийн байдлаар бүгд түүхий нүүрс түлж байна.
Түүнчлэн өдөр бүр хөдөлгөөнд оролцдог 660 гаруй мянган тээврийн хэрэгслийн 90 шахам хувь 10-аас дээш жил ашигласан хуучин машин. Эдгээр машинаас ялгарах азот, хүхрийн нэгдэл, түүхий нүүрсний угаар агаарыг ихээр бохирдуулж байна гэж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул хэллээ.
Шатахуун, автомашинаас ялгарах утаа, түүхий түлш гээд олон хүчин зүйлс агаарын чанарыг муутгаж, агаарыг бохирдуулж байна.
Нүүрсэн яндангүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, шатахууны чанарыг сайжруулах, угаарын хийн шүүлтүүр тавих гээд шаардлагатай зөвлөмжүүдийг холбогдох газруудад хүргүүлсэн гэж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул онцолсон юм.
Нийслэлд 170 орчим нам даралтын зуух ажилладаг | ||
Үзсэн: 426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.