Шууд Chart

Дорнод аймаг “Хүлэмж төсөл" хэрэгжүүлж өнгөрсөн онд 53.5 тн ургац хураан авчээ

2023-01-07 11:29:29

Дорнод аймаг “Хүлэмж төсөл" хэрэгжүүлж өнгөрсөн онд 53.5 тн ургац хураан авсан байна. Тиймээс энэ жил 720 сая төгрөгөөр хүлэмж барих төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Өнгөрсөн онд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хүнсний ногооны үйлдвэрлэлд нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт Дорнод аймагт хийжээ. Үүнд, хүлэмж, зоорийн засвар, шинээр зоорь байгуулах, услалтын систем сэргээн засварлах, хүнсний ногооны үрийн дэмжлэг зэрэг багтаж байна.

Зөвхөн хүлэмж төслийн хүрээнд нийт 10.7 мянган м2 талбай бүхий 311 нийлэг хальсан хүлэмжийг 14 суманд хуваарийн дагуу нийлүүлсэн. Үүний 743 хүлэмжнээс нийт 53.5 тн ургац хураажээ.

Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл үйлчилгээний албаны дарга н.Самбуубаатарын яриаг сонсгоё.

Түүнчлэн Дорнод аймгийн хэмжээнд 4 мянган тоннын багтаамжтай нийт 376 ширхэг зоорь бүртгэлтэй бөгөөд нийт зоорийн 16 хувь нь Хэрлэн суманд төвлөрч байна.

Өнгөрөгч онд Баян-Уул суманд шинэ зоорь барьж, харин Булган, Гурванзагал, Сэргэлэн сумдад хүнсний ногооны зоорь сэргээн засварлах ажил хийсэн байна. 


Дорнод аймаг “Хүлэмж төсөл" хэрэгжүүлж өнгөрсөн онд 53.5 тн ургац хураан авчээ  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй