
ШӨХТГ өнгөрсөн оны 11 дүгээр сард нийслэлийн Нийтийн тээврийн газарт хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл хариу өгөөгүй байна.
Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн оролцоо чухал үүрэгтэй. Гэтэл иргэдийн мэдээлэл авах эрх хангагдахгүй, зорьсон газартаа очихын тулд ямар чиглэлийн автобусанд суух нь тодорхойгүй, хэзээ ирэх нь таамаг мэт байдаг гэсэн иргэдийн гомдлын дагуу өнгөрсөн оны 11 дүгээр сард ШӨХТГ нийслэлийн Нийтийн тээврийн газарт хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн.
Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирээгүй, 7 хоногийн өмнө Ард кино театрын автобусны буудал дээр шалгалт хийхэд тавьсан шаардлагуудыг биелүүлсэн байсан гэж ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун ярилаа.
Цаашид энэ шаардлагын дагуу хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ гэлээ.
ШӨХТГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавина | ||
Үзсэн: 325 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.