
ЭХЭМҮТ өвчүүний төрөлхийн хонхойлт засах хагалгааг Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байна.
Манай улсад жилд 80 мянган хүүхэд төрдөг гэж үзвэл 40-50 хүүхэд өвчүүний хонхойлттой байдаг. БНСУ-д энэ төрлийн хагалгааг багадаа 50 орчим сая төгрөгөөр хийдэг. Харин манай улс 2021 оноос Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байна.
Хагалгаа хийсэн даруйд үр дүн шууд гардаг гэж ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тэргүүлэх зэргийн эмч н.Чулуунхүү хэллээ.
Өвчүүний төрөлхийн хонхойлт засах мэс заслыг 10-15 насанд хийлгэвэл хамгийн тохиромжтой гэж үздэг. ЭХЭМҮТ энэ хагалгааг хийж эхэлснээс хойш 30 гаруй хүүхэд хагалгаанд амжилттай орсон байна.
Өвчүүний төрөлхийн хонхойлттой төрсөн 3 хүүхэд тутмын нэг нь удамшлаас үүдэлтэй байдаг. Хүнд болон хөнгөн хэлбэрийн хонхойлттой үед зүрхний хэм алдагдах, амьсгал тасалдах, цаашлаад дотоод эрхтэнд сөргөөр нөлөөлдөг байна.
ЭХЭМҮТ өвчүүний төрөлхийн хонхойлт засах хагалгааг Эрүүл мэндийн даатгалаар хийж байна | ||
Үзсэн: 344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.