
Говь-Алтай аймгийн тухайд өнгөрсөн оны 11 дүгээр сард 3000 малчны зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үр дүнд малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг байгуулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, малчдын орлогыг дэмжих зорилготойгоор 88 багаас тус бүр нэг төлөөлөл сонгож “Алтайн малчдын түншлэл-88” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Сүүлийн үед малын түүхий эд үнэгүйдэж байгаа нь малчдын тулгамдсан асуудлын нэг болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг нутагтаа байгуулахаар төлөвлөжээ.
Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Хурцгэрэл ярилаа.
“Алтайн малчдын түншлэл-88” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ | ||
Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.