Шууд Chart

Архины албадан эмчилгээний төвүүдийг аймгуудад байгуулна

2023-01-16 11:23:01

Архины албадан эмчилгээний төвүүдийг аймгуудад байгуулна. Төв аймгийн Баян сумын нутаг дахь Мааньтын архины албадан эмчилгээний төв 100 ортой ч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас хүртээмжгүй байна.

Тиймээс бүсчилж Баянхонгор, Дорнод аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт архины албадан эмчилгээний төв байгуулна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Баруун аймгуудад Баянхонгор дахь төв, Зүүн бүсийн аймгуудад Дорнодод байгуулах төв, төвийн бүсэд Сонгинохайрхан дүүрэгт барих албадан эмчилгээний төв үйлчилгээ үзүүлнэ.

Харин Төв аймгийн Баян сумын нутаг дахь Мааньтын албадан эмчилгээний төвийг говийн бүсийн аймгуудад үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. 


Архины албадан эмчилгээний төвүүдийг аймгуудад байгуулна   
Үзсэн: 1653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочинзочин [127.0.0.xxx] 2024-06-02 13:11
ажлын өдрүүдэд эргэлтээр очиж болохуу
Зочин [127.0.0.xxx] 2024-06-02 13:09
Цагийн хуваарь гж бнауу
Зочин [127.0.0.xxx] 2024-04-27 18:21
Утасны дугаар гэж юм бдаг юм болов уу
Зочин [127.0.0.xxx] 2023-11-08 22:22
Мааньт н хаана бдаг вэ
Зочин [127.0.0.xxx] 2023-11-13 00:52
Төт аймаг Баян сум

Бидэнтэй нэгдээрэй