
Нэг саяас доош төгрөгийн цалинтай иргэдэд Нийгмийн даатгалын шимтгэл буцаан олгох хуулийн хугацаа өнгөрсөн оны 12-р сард дуусгавар болсон.
Улмаар сүүлийн буцаан олголтын мөнгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ. Харин энэ хугацаанд бүртгэл болон дансны мэдээлэл нь зөрүүтэйн улмаас буцаан олголтын мөнгөө авч чадаагүй иргэд өнөөдрийн дотор И-Монголиа хуудсанд хандаж, бүртгэлээ засаж хүсэлт илгээх, эсвэл харьяа нийгмийн даатгалын хэлтэс рүүгээ утасдаж, мэдээллээ шалгуулахыг анхаарууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Зайнаас зөвлөн туслах төвийн Ахлах мэргэжилтэн н.Баттулгын яриаг сонсгоё.
Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаалтыг иргэдэд олгохын тулд 170 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулахаар тооцоолсон.
Түүнчлэн нийт даатгуулагчдын 70 орчим хувь нь буцаан олголт авсан гэж дүгнэж байгаа юм.
Нийгмийн даатгалын шимтгэлийн сүүлийн буцаан олголтын мөнгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ | ||
Үзсэн: 419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.