
Хөшигийн хөндийн чөлөөт бүс болон тухайн газарт улсын тусгай хэрэгцээнд авсан 30 гаруй мянган га талбайг ерөнхий төлөвлөгөө баталсны дараа хуваарилна.
УИХ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх "Чингис хаан" Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн "Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс" байгуулах шийдвэр гаргаж, тогтоол баталсан.
Тус чөлөөт бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг мөн баталсан юм. Хөшигийн хөндийд байршиж босох шинэ хот нь суурьшлын бүхий эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж хөгжих төлөвлөлт хийж байна.
"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас гадна “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын авто зам зэргийг түшиглэн олон улсын хуурай зам, агаарын, төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн төвийг байгуулахаар тооцжээ.
Түүнчлэн Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүс байгуулж, Евроазийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлэхээр зорьж байгаа юм.
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхоролын яриаг сонсоно уу.
Хөшигийн хөндийн чөлөөт бүс болон тухайн газарт улсын тусгай хэрэгцээнд авсан 30 гаруй мянган га талбайг ерөнхий төлөвлөгөө баталсны дараа хуваарилна | ||
Үзсэн: 1157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.