
Монголын ахмадын холбоо дэргэдээ “Ахмад настны хөдөлмөрийн бирж” байгуулна.
Учир нь манай улсад нийт 350 мянга гаруй ахмад настан байдгаас 67.5 хувь буюу 200 мянга орчим нь ажил хөдөлмөр хийх хүсэлтэй гэж бүртгүүлжээ.
Ингэхдээ заавал бүтэн цагийн орон тооны ажил биш, хагас цагийн, цагийн ажил хийх боломжтой. Энэ тоог нийт ажиллах хүч дээр нэмвэл 1.4 сая хүн хөдөлмөр эрхэлнэ гэсэн үг.
Ахмадуудад цаг барих, аливаа ажлыг хийх дөр, туршлага нь бусдаас илүү, мөн ажлыг сэтгэлээсээ хийдэг зэрэг давуу тал бий. Үүнийг ашиглаж, хийсэн ажилд нь тохирсон цалин хөлс баялаг бүтээгчдийн тоо олон болно гэж Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ярилаа.
Өнөөдрийн байдлаар 700 гаруй ахмадыг Хөдөлмөрийн биржид бүртгээд байна. Биржийн бүртгэлийг аймаг, дүүргийн Ахмадын хороогоор дамжуулан улс даяар зохион байгуулна гэлээ.
“Ахмад настны хөдөлмөрийн бирж” байгуулна | ||
Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.