
Манай улсын нийт хүн амын 900 гаруй мянга нь ядуу амьдарч байна. Энэ их урсгалыг ажлын байраар хангах, цалин орлоготой байлгах нь төрийн үүрэг. Гэвч өнөөдөр боловсруулах гэхээс илүүтэй баялгаа түүхийгээр нь гаргаж ашиг олох, нэг салбар, бүтээгдэхүүнээс хэт хамааралтай гээд олон таагүй үзүүлэлт бий. Түүнчлэн халамжийн бодлого хавтгайрч, иргэдийн дийлэнх бэлэнчлэх, ажил хийх сонирхолгүй болжээ. Энэ бүгд явж явж авлига газар авсныг илтгэдэг гэж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат хэлсэн юм.
Авлига газар авсан, түүнийгээ ялж чадаагүй улс орны эдийн засгийн чадамж тааруу, иргэд нь ядууралтай нүүр тулсан нийтлэг дүр зураг ажиглагддаг болохыг олон улсын байгууллага зарласан байдаг гэж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат нэмж хэлсэн юм.
Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр хоёр оноогоор ухарч 33 оноотой, дэлхийн 180 орноос 116-д эрэмбэлэгдээд байна.
Манай улсын нийт хүн амын 900 гаруй мянга нь ядуу амьдарч байна | ||
Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.