
Өнгөрсөн онд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 4 төрлийн ханиадны сиропоос шалтгаалж Индонез, Гамби зэрэг улсад бага насны хүүхэд нас барсан хэрэг гарсан.
Узбекистан улсад ханиадны сироп хэрэглэсэн 18 хүүхэд амиа алдсан байна. Иймээс ДЭМБ-аас зөвлөмж гаргаж, хэрэглэхгүй байхыг анхааруулсан. Гэтэл сүүлийн үед эцэг, эхчүүдийн дунд бүх ханиадны сиропийг хориглосон гэсэн ташаа ойлголт яваад байна. Бид энэ талаар “Эм эмнэлгийн хяналт зохицуулалтын газар”-аас тодруулахад "Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар хөвмөл, сиропон хэлбэрийн 225 нэр төрлийн эм бүртгэгдсэн. Үүнээс 25 нэрийн эм буюу 11 орчим хувь нь Энэтхэг улсаас орж ирсэн байна. Гэхдээ дээрх 4 төрлийн сироп манай улсад бүртгэгдээгүй. Зөрчилтэй сиропон эм хилээр орж ирэх эрсдэлтэй тул Гаалийн газартай хамтарч ажиллаж байна гэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Очирмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.
Б.Очирмаа: ДЭМБ-аас анхааруулсан ханиалганы сиропууд Монгол Улсад импортоор орж ирээгүй | ||
Үзсэн: 360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.