Шууд Chart

Үнэ хүрэх, үзэсгэлэнтэй газрыг эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгэн давуу эрхээр авах боломжийг Газрын тухай хуулийн төсөлд оруулжээ

2023-02-07 13:21:53

Үнэ цэнэ хүрэх, үзэсгэлэнтэй газрыг эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгэн давуу эрхээр авах боломжийг Газрын тухай хуулийн төсөлд оруулжээ.

Түүнчлэн нийт хүн амын 80 шахам хувь нэг удаа үнэгүй өмчлөх 0.07 га газраа өмчилж амжаагүй байхад гадны иргэнд 10 жилийн хугацаатай газар өмчлүүлэх, цаашлаад хувийн сууц барих эрх олгох нь. Үндсэн хуулийн дараа орох Газрын тухай хуулийн төслийг эргүүлэн татах олон ноцтой, эрсдэлтэй заалт байна гэж "Хөвсгөл далайн эзэд" хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа тодотголоо.

Газрыг өмчлөх эрх төр, иргэн хоёрт бий. Гэвч энэ давуу байдлыг үгүйсгэсэн хуулийн төслийг батлах эрх энэ УИХ-д байхгүйг иргэний нийгмийн төлөөлөл онцоллоо. Хэлэлцүүлэг яг одоо үргэлжилж байна. 


Үнэ хүрэх, үзэсгэлэнтэй газрыг эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгэн давуу эрхээр авах боломжийг Газрын тухай хуулийн төсөлд оруулжээ  
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй