Шууд Chart

Ноос, ноолуурын салбарт ажиллагсдын дундаж цалин 1 сая 54 мянга байна

2023-02-10 14:01:58

Ноос, ноолуурын салбарт ажиллагсдын дундаж цалин 1 сая 54 мянга байна. Энэ нь Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан улсын дундаж цалингаас 30 орчим хувиар доогуур үзүүлэлт.

Уул уурхайн салбарын дараа орох экспортын энэ салбарт боловсон хүчин дутмаг, тогтвортой ажилладаггүй, цалин хөлс муу, ажиллах орчин нөхцөл тааруу зэрэг асуудал их. Иймээс энэ салбарт ажиллагсад, үйл ажиллагаа эрхлэгчид, бодлого боловсруулагчид хамтран цалингийн тарифийн хэлэлцээрт орох алхмаа хийж байна.

Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Тамир ингэж ярилаа.

Уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж байгаа ч энэ салбар дахь ажилчдын цалин хөлс, ажиллах нөхцөл, хөдөлмөрлөх эрхийн асуудлыг мөн давхар анхаарах ёстойг тэрбээр хэллээ. 


Ноос, ноолуурын салбарт ажиллагсдын дундаж цалин 1 сая 54 мянга байна  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй