Шууд Chart

Шотландын Засгийн газрын тэргүүн огцорлоо

2023-02-16 17:06:05

Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн Шотланд улсын Засгийн газрын тэргүүн Никола Стерджен гэнэтийн шийдвэр гаргаж, Засгийн газрын тэргүүнээс огцорчээ.

Тэрбээр лхагва гарагт Эдинбургт хэвлэлийн хурал зохион байгуулж, өндөр дарамттай, хүнд хэцүү энэ ажил үүргийг үргэлжлүүлэх тэсвэр тэвчээр алга гэж мэдэгдсэн байна.

Мөн Никола Стержен ажлаа өгч, улс төрөөс ангид шинэ ажил эхлүүлэх цаг нь болсон гэж бодож байгаагаа хэлжээ.

Шотландын Засгийн газрыг хамгийн урт хугацаагаар удирдсан анхны эмэгтэй улс төрч болсон тэрбээр 8 жилийн дараа ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Түүний ажлыг хэн залгамжлах вэ гэсэн таамаг хөвөрч байна. 


Шотландын Засгийн газрын тэргүүн огцорлоо   
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй