
“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журам”-ын төслийг олон нийтээр хэлэлцүүллээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төв, авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн албан хаагчид, зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч, авто зогсоолын программ хангамж, тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, иргэний төлөөлөл оролцов.
Журмын төслийн зорилго нь түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нягтралыг тэнцвэржүүлэх, байгаль орчинд ээлтэй, аюулгүй тээврийг хөгжүүлэх юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журам”-ын төсөл, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд нэвтрүүлэх зогсоолын нэгдсэн удирдлагын системийн хэрэгжилт, түүний давуу тал, үр дүнгийн мэдээлэл болон зогсоолын үнэ тарифтай холбоотой НИТХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/66 дугаар тогтоолыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөл, иргэдээс санал хүргүүлэв.
Тухайлбал, хувийн эзэмшигчийн газарт төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх үнэ тарифын өөрчлөлт, Улаанбаатар хотын бүсчлэл болон цагийн хуваарийн уян хатан байдлыг хангах зэрэг саналуудыг дэвшүүллээ.
Мөн тусгай чиг үүргийг байгууллагууд болох онцгой, эмнэлэг, цагдаагийн байгууллагуудын шуурхай тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэх талаар санал солилцов.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журам”-ын төслийг хэлэлцүүлэв | ||
Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.