Шууд Chart

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуух шинэчилнэ

2025-08-18 09:29:41

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлээс сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний засвар, эмнэлгийн засвар, тэдгээрийг дулаанаар хангах ажилд нэмэлт санхүүжилт гаргалаа.

Тодруулбал, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргаж, дараах ажлуудыг гүйцэтгэж эхэллээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан нэмэлт санхүүжилтээр нийт 11 сургуулийн гадна шугам сүлжээ, 9 цэцэрлэгийн шугам сүлжээний засвар хийхээр бэлтгэл ажлыг өнөөдөр эхлүүллээ. Түүнчлэн 7 эмнэлгийн гадна шугам сүлжээ, 8 эмнэлгийн дотор засварын ажлыг хийнэ. Нийт 20 уураар халдаг дулааны зуухыг шинэчилнэ. Ингэснээр төдий хэмжээний сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийг нүүрсний хэрэглээтэй бус уурын зуухаар дулааныг нь шийдэж, агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулна” гэсэн юм. 


Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуух шинэчилнэ  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй