Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа говь талын нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
2016 оны 5-р сарын 22-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с 17 цагт 15 хэм, 20 цагт 13 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.
2016 оны тавдугаар сарын 22-ний 21 цагаас тавдугаар сарын 23-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар, өдөртөө Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгааар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
2016 оны тавдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд нутгийн зарим газраар, 25-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 25, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-нд төв, зүүн зүгийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүсийн нутаг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын талаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 26-наас ихэнх нутгаар дулаарна.
| Хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ | ||
| Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.