Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2016-08-07 16:03:43

Малчид, ард иргэдийн анхааралд: 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар  бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна...

2016 оны наймдугаар сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт 27 хэм, 20 цагт 23 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 07-ны 21 цагаас наймдугаар сарын 08-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 31-36 хэм дулаан  байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр , 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

 


Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан   
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй