Өмнөговь аймгийн удирдлагууд иргэд, төрийн алба хаагчдын төлөөллийг "Өглөөний цай"-нд урьж, тэдний санал бодлыг сонсон ажил хэрэгтээ тусгадаг уламжлал Өмнөговь аймагт тогтоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ жилийн анхны уулзалтыг Цагдаагийн газрын алба хаагчидтай хийлээ. 2017 онд Цагдаагийн газарт 560 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэхэд алба хаагчид дараах саналыг хэлж байна. Нийгмийн асуудлыг шийдэх, иргэд өөрсдийн аюулгүй байдал ухамсараа дээшлүүлэх, Даланзадгад суманд гэрэлтүүлэг нэмэх, сурагчдын дотуур байр, өдөр өнжүүлэх үйлчилгээг сайжруулахыг санал болголоо.
Аймаг орон нутгийн удирдлагын зүгээс нийт иргэд олон нийтийн амар тайван, аюулгүй байдлын төлөө хөрөнгө оруулалтыг хийж Цагдаагийн газрын алба хаагчидтайгаа хамтран ажиллахаа илэрхийлж амжилт хүслээ.
| Цагдаагийн алба хаагчдыг өглөөний цайнд урьж ярилцлаа | ||
| Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.